
Үндэсний хувцасны үзэсгэлэн – Загварын үзүүлбэр
«Шилмэл загвар» ХХК 1990 оноос эхлэн давхардсан тоогоор 40 гаруй улсад 71 удаа загварын үзүүлбэр үзүүлж, Монголын хувцасны соёл, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчилав.


Монголд оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн түвшинд дүйцэхүйц загвар хийц, чанартай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Монгол улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөн түүхэн 90 жилд оёдлын салбар томоохон байр суурь эзэлсээр ирсэн.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих шилжилтийг оёдлын салбар хамгийн эрсдэл багатай туулсан. АНУ-ын экспортын таатай нөхцөл, квотын хязгааргүй боломжийг ашиглан үйлдвэрлэл эрчимтэй өрнөв.




Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлох таатай нөхцөл бүрдэж, квотын хязгааргүйг ашиглан гадаадын үйлдвэрлэгчид Монголд оёдлын үйлдвэрүүдээ нээж эхлэв.
Үйлдвэрүүдийн эрх ашгийг хамгаалах, төр засагтай холбох зорилгоор байгуулагдав. Анхны дарга Р.Лутаа, гүйцэтгэх захирал Л.Балжинням, 28 гишүүн үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв.
Н.Даш-Өлзий тэргүүтэй удирдлага гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалж, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгжид буцаан олгуулах шийдвэрийг гаргуулав.
Их Британийн хөрөнгө оруулалттай «Тэмүүжин менч» ХХК-ийн 463 мэргэжилтэй боловсон хүчнийг дотоодын «Өүлэн Менч» ХХК шилжүүлэн авч, АНУ-ын захиалгыг 2012 он хүртэл үргэлжлүүлэв. ЗГ-аас оёдлын материал, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөв.
Мэргэжлийн 5 холбоо, 3 дээд сургууль, 21 үйлдвэр, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн загвар хөгжүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч мэргэжлийн холбоо болж байгуулагдав.
Монголд оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн түвшинд дүйцэхүйц загвар хийц, чанартай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, кластерын системийг хөгжүүлэх, дотоодын зах зээлийг үндэсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, гадаад зах зээлд нийлүүлэх.
2008 онд байгуулагдсан, мэргэжлийн 5 холбоо, 3 дээд сургууль, 21 үйлдвэр аж ахуйн нэгжийг нэгтгэсэн загвар хөгжүүлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн мэргэжлийн холбоо. Бид нэгдсэн бодлого, мэдээллээр хангаж, эрх ашгийг хамгаалж, төр–хувийн хэвшлийн түншлэлийг бий болгохоор ажиллаж байна.

«Шилмэл загвар» ХХК 1990 оноос эхлэн давхардсан тоогоор 40 гаруй улсад 71 удаа загварын үзүүлбэр үзүүлж, Монголын хувцасны соёл, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчилав.

«Бүтээлч үйлс» ХК АНУ-ын UOTC, Варражи, IZOD-той хамтран кластер системээр 20 гаруй үйлдвэрийг ажлаар хангаж, 2 сая ам.долларын бүтээгдэхүүн АНУ-д нийлүүлэв.

Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг томоохон төслүүдэд хөдөлмөр хамгааллын дүрэмт хувцас үйлдвэрлэн ханган нийлүүлэгчээр ажиллав.

2013 онд ЗГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн МЕГА төсөл. ЕБС-ийн сурагчдыг дотоодын үйлдвэрлэлийн дүрэмт хувцсаар бүрэн хангав.

Монголын Оёдлын Нэгдсэн Холбооноос санаачлан, Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн салбарын хамгийн амжилттай төсөл.
Орон нутагт үйлдвэр байгуулж ажлын байр нэмэх, ЕБС-ийн сурагчдыг монгол хонины ноос агуулсан давуун материалаар хийсэн, чанар стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсаар 100% дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилготой. Хувцасны материалын стандартыг ШУТИС-ийн багш нар боловсруулж, БСШУЯ, ХХААХҮЯ бодлогын түвшинд дэмжив.
Бүтээлч үйлс, Өүлэн мэнч, Торгон хийц, Төмөр трейд, Шилмэл загвар, Шүтэн уул, Эрдсүлж — толгой үйлдвэрүүд.
Кластерт бусад үйлдвэрүүдийг татан, 3000 гаруй ажлын байрыг тогтмол хангав.
Сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо бүрэн үйлдвэрлэж, гадагшаа урсах валютыг зогсоов.
Монгол хонины ноос агуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан давуун материал.



Мэргэжлийн холбоод, дээд сургууль, үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдэл.


1972 онд үүсэж 1992 онд хувьчлагдсан, Монголын хувцас загварын ууган байгууллага. Үндэсний хувцасны үзэсгэлэнгээр 40+ улсад Монголыг төлөөлсөн.

Дотоодын 100% хөрөнгө оруулалттай ууган үйлдвэр. АНУ-ын UOTC, Варражи, IZOD-той хамтран кластер системээр экспортолж байв.


2007 онд Тэмүүжин менчийн 463 мэргэжилтэй боловсон хүчнийг шилжүүлэн авч, АНУ-ын захиалгыг 2012 он хүртэл үргэлжлүүлэв.


Дүрэмт хувцасны кластерын толгой үйлдвэрүүдийн нэг. Чанартай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


Хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцасны үйлдвэрлэлд тэргүүлэгч. Дүрэмт хувцасны кластерын гишүүн.


Дүрэмт хувцасны кластерын толгой үйлдвэрүүдийн нэг. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэгч.

«Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас» кластерын толгой үйлдвэрүүдийн нэг.
МОНХ-ийн гишүүн байгууллагууд дараах улсуудаас түүхий эд импортлож, оёмол бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан туршлагатай.
Үнэт зүйлсдээ тулгуурлан, шинэ технологи, мэргэшсэн боловсон хүчин, өндөр чанартай бүтээгдэхүүнээр дэлхийн жишигт хүрэх.
Инноваци шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хөгжүүлэх.
МСҮТ, коллежийн суралцагчдыг дадлагажуулж, инженер техникийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх.
Дэлхийн түвшинд дүйцэхүйц загвар хийц, чанартай бүтээгдэхүүнээр экспортлогч болох.
Кластерын системийг өргөжүүлж, дотоодын зах зээлийг үндэсний бүтээгдэхүүнээр хангах.
